Монголын бөх Моллаей Саеид ялагдлаа


Жүдо бөхийн “World masters” тэмцээн БНХАУ-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын 10 жүдоч барилдсанаас Г.ХэрлэнГ.Наранцэцэг нар мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртэн, М.Уранцэцэг V байрт шалгарсан.

Өнөөдөр Монголын зургаан бөх барилдаж буйгаас Гавьяат тамирчин Г.Одбаяр ялагдан, тэмцээнээ дуусгаад байгаа.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 81 кг-д зодоглож буй Монголын иргэн болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саеид эхний тойрогт Италийн бөх Кристиан Парлатийд цэвэр ялагдлаа.

Ташрамд дуулгахад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, Моллаей Саеидийг Монгол харьяат болгосон юм. Түүнчлэн түүнд их аварга Д.Дагвадорж 3 өрөө байр өгөхөөр амлаад байгаа билээ.

ANEWS.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.