"THE HU" хамтлагийн АНУ дахь менежерүүд "Чингис хаан" одонгоо гардан авлаа


Төрийн тэргүүн зэргийг одонг хүртээсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 214 дүгээр зарлигийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газарт тус хамтлагийн АНУ дахь менежер Ц.Надмидтулга, менежер Брэндон Фрайзен нарт уншиж танилцуулан, энгэрийн тэмдгийг зүүж өглөө.

 

Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жилийн "Чингис хаан" одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон "The Hu" хамтлаг хүртсэнд баяртай байна гээд Монголынхоо нэрийг даян дэлхийд дуурсгаж яваад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ.

 

 

Эх сурвалж: БСШУСЯ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.