“Нисдэг машин” төвөөс унах гэж байсан согтуу иргэнийг аварчээ


Өнөө шөнө /2019.12.09/ 03:40 цагийн орчимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэн амиа хорлох гэж байж болзошгүй байхад нь аврах ангийн алба хаагчид таслан зогсоосон байна. Зургаан давхар байшингийн дээвэр дээрээс хүн унах гэж байна гэх дуудлага Онцгой байдлын албанд ирж, дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 03:44 цагт очсон байна.

Ингэхэд, 22 настай иргэн О “Нисдэг машин” төвийн дээвэр дээр, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай сууж байсан бөгөөд Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, онцгой байдлын албан хаагчид авран хамгаалж, холбогдох албанд хүлээлгэн өгсөн гэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.