Улаангом сумын бүх цэцэрлэгүүд анхны тусламжийн булантай болов


Увс аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Улаан загалмайн хороотой хамтран “Анхны тусламж амь нас аварна” уралдааныг албан газар, аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчдын дунд зохион байгууллаа.



Энэхүү тэмцээний хүрээнд Улаангом сумын нийт 12 цэцэрлэг эрүүл мэндийн анхны тусламж, гамшгийн төрлийн мэдээлэл сурталчилгааны самбаруудыг байршуулаад байна.

Ингэснээр цэцэрлэгийн хүүхэд, багачууд, багш, ажилчид болон эцэг эхчүүд, гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг эзэмших боломжтой боллоо гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.