В.Путин Монголоор дамжуулж Хятад руу хийн хоолой барих боломжийг судлахыг даалгажээ


"Роснефть" компанийн ТУЗ-ийн дарга Игорь Сечин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Азизов, Шадар сайд Алексей Гордеев, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар

Оросын удирдагч, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын хооронд хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар Шадар сайд Алексей Гордеев мэдэгдлээ. 

МОСКВА, 12 сарын 5. / ТАСС /. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гурван улсын оролцоотойгоор Монголоор дамжин Хятад руу байгалийн хий дамжуулах хоолой барих боломжийг судалж үзэхийг даалгажээ.

В.Путин Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр талууд гуравдагч орнуудын оролцоотой эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх сайхан боломжууд байгааг хэллээ. 

12-р сарын 5-ны өдөр "Газпром" -ын гүйцэтгэх захирал Алексей Миллер, Монгол Улсын Шадар сайд Өлзийсайханы Энхтүвшин нар Оросын байгалийн хийн бүтээгдэхүүнийг Монголоор дамжуулан Хятадад нийлүүлэх боломжийн талаар хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичигт гарын үсэг зурав.

"Энэхүү баримт бичигт ОХУ-аас Хятад руу Монгол улсын нутгаар дамжуулах байгалийн хийн хоолойн хангамжийн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хамтарсан үнэлгээнд хамруулахаар тусгасан" гэж Газпромын мэдэгдэлд дурджээ.

ТАСС АГЕНТЛАГ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.