Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Байнгын хороо уг асуудлыг өчигдөр хэлэлцэх гэсэн боловч гишүүд хуулийн төсөлтэй танилцаагүй гэдэг шалтгаанаар хойшлуулж, өнөөдөр хэлэлцэж байгаа нь энэ. УИХ-ын дэд дарга, УИХ-ын хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан төслөө танилцуулж байна.

Хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэг 50:26 гэсэн тогтолцоогоор сонгууль явуулахаар төслөө боловсруулаад байгаа юм. Тодруулбал, 50 гишүүн нь жижиг тойргоос сонгогдох бол 26 нь томсгосон буюу улс нэг тойргоос сонгогдох юм.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.