Ж.Батзандангаас Ч.Сайханбилэг нь илүү эх оронч


УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өчигдөр мэдээлэл хийж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж  буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яаралтай суллахыг шаардаж, шаардлагыг нь хүлээж авахгүй бол ард түмэнтэйгээ хамт гудамжинд гарна гэв.  Гудамжнаас хүү явсан ч гудамж хүүгээс яваагүйн бодит жишээ бол Ж.Батзандан л даа. Харин ардчилсан үзэлтэй, Монголын элит сэхээтнүүдийн нэг Л.Болд эр хоёр “илжиг”-ний нэг болчихно гэж хэн ч төсөөлөөгүй биз. Тэр тусмаа С.Зориг амьд байхдаа.

Ард түмэн Ж.Батзанданг УИХ-ын гишүүн болгосон, гэвч Ж.Батзандан ядаж л Баянзүрх дүүргийнхээ тойргийн сонгогчдын төлөө ажилласан, ач хариулсан эсэхийг нь мэдэхгүй.  Ямар ч байсан 800 хятадаас хойш таг чиг болсон  Ж.Батзандан гурван шатны шүүхээс оноосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, ОУПХ-ноос ирүүлсэн “эрүүдэн шүүсэн нь үнэн” гэх дүгнэлтийг “баримт” болгоод С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг суллахыг шаардаж буйн цаана Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын бүлэг захиалагчид байгаа нь бүр ойлгомжтой болж байна.

Үнэндээ гудамжинд гарна гэсэн Ж.Батзандан, Л.Болд хоёрын сүрдүүлэг  өөрийнхөө байх ёстой газраа мэдэрсэн хүмүүсийн үг.  Баянзүрхийнхэн баахан популистуудыг гаргаж ирээгүй бол Ж.Батзандан Монголын нийгэм, эдийн засагт бага хохирол учруулах байв. 

ОУПХ-ноос ирүүлсэн “эрүүдэн шүүсэн нь үнэн” гэх дүгнэлт С.Зоригийн амь насыг Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар хөнөөгөөгүй гэх хэргийн бодит нотолгоо болохгүй. Тэднийг мөрдөн шалгах явцдаа “эрүүдэн шүүсэн нь үнэн” гэснийг ингэж мушгин гуйвуулах Ц.Нямдоржийн цаад зорилго нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн захиалагчийн хэргийг замхруулах, хэргийг бүхэлд нь задруулах тухай.  Тэгээд ч ОУПХ бол Монголын шүүх биш. Монголын гурван шатны шүүх нотлох баримттай танилцаж байж л Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 20-25 жилийн ял оноосон байж таарна.

Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд  хэрэгтнүүдийг хэрэг үйлдээгүйг нотлох баримтыг  цуглуулж, шүүх дээр түүнийгээ нотлох  бүрэн эрх нь бий. Олон жил хууль тогтоох байгууллагад суусан, хуулийн салбарын дөрвөн удаа толгойлж буйн хувьд шүүхийн шийдвэр эцсийнх гэдгийг сайн мэдэх хүний нэг Ц.Нямдорж сайд.

  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүн  өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын дээд шүүхэд хандаж, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасныг эсэргүүцжээ.   Эндээс харахад ерөнхийдөө үнэн ялах уу, Ц.Нямдорж ялах уу, Монголын хууль шүүхийн шийдвэрээс захиалагчийн даалгавар хүчтэй  гэсэн асуудал ид яригдаж байна.

  Тэр тусмаа шүүхийн шийдвэр захиалгаар гардаг болсон гэж Ц.Нямдорж  Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэгийн захирамжийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс цуцлах шийдвэр гаргасны дараа хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлж, “Манай шүүхийн шийдвэр манай дотоод асуудал” гэдгийг ч хэлсэн.  Ц.Нямдоржийн хэлсэнтэй санал нэг, Оюутолгойн асуудал ч байна уу, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг ч байна уу, Монголын шүүхийн шийдвэр Монголын дотоод асуудал. ОУПХ-ны дүгнэлт бол олон улсын байгууллагын дүгнэлт.  ОУПХ нь  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөж, баримт нотолгоотой нь танилцаж, шийдвэр гаргасан хүмүүс биш. Ц.Нямдоржийн явуулсан зургаан өдрийн бичлэгтэй л танилцсан, бусад нь “төрийн нууц”. Монголын төрийн нууцтай танилцах, ОУПХ-нд дүгнэлт гаргах боломжийг олгоё гэвэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг төрийн нууцаас нь гаргаж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг гэм буруугүйг нь нотлох учиртай биш үү.

Ц.Нямдорж нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Монголыг хорлож байгааг ил шулуухан хэлснээс харвал Ч.Сайханбилэг бие даан /УИХ-аар хэлэлцүүлээгүй/ шийдвэр гаргасан нь хууль зөрчиж байгаа болохоос Ж.Батзандангийн хэлснээр Монголыг луйвардсан луйварчин биш. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар барьцаад байх гэмт хэрэгтэн бүр биш.

 Монголын Ерөнхий сайдын хувиар Рио-Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суух, Оюунтолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг олгож, захирамж гаргаснаараа  17 мянган хүний ажлын байрыг хамгаалж өгсөн. Ж.Батзандангийн төрсөн эгч Ж.Баттуяа Оюутолгойд ажиллаж буй тэр 17 мянган хүний нэг байх.

Тиймээс л Ц.Нямдорж ах нь хүртэл “Эзгүй талд Монгол Засгийн газраас нэг ч төгрөг авалгүйгээр бүтээн байгуулалт хийгдсэн, одоо далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж байна. Бүхэл бүтэн хот шиг бүтээн байгуулалт 1300 метрийн гүнд явагдаж, энэ ажилд Рио Тинто компани болон Дубайн төлөвлөгөөгөөр 15 банк оролцож, далд уурхайн ажил хийгдэж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр 15 мянган хүн ажиллаж байгаагаас 95 хувь нь монголчууд. Энэ төслийг тойрсон 20 гаруй мянган аж ахуй нэгж ямар нэг байдлаар бизнес эрхлэдэг гэхээр том төсөл.  Шүүхийн маргаанаас болж Монголыг хорлож болохгүй. Ийм зүйл яриад байгаа хүмүүс сонгуульд ялагдаад явна. 15 мянган хүн ажилгүй болвол энэ хүмүүс төлөх үү, 9 тэрбум ам.долларыг эд нар төлөх үү. Үгүй шүү дээ, ард түмэн л төлнө” гэж учирлаж суугаа нь учиртай шүү дээ. С.Зоригийн хэргээр Ж.Батзанданг сумлаж суухаар Ц.Нямдорж үүнийгээ түүнд ойлгуулах нь Монголд хэрэгтэй.

Түүнээс ШИНЭ намын дарга Ж.Батзандангийн “Дубайн гэрэг өөрчлөх юм бол олон мянган хүнийг ажлаас чөлөөлнө гээд байна ШИНЭ намын зөвлөл үүнийг эсэргүүцэж байна” гэх үгнээс Рио айдаг жижиг компани бүр биш.

Эцэст нь хэлэхэд Ц.Нямдоржийн гудамжны тухай ойлголтоос дүгнэвэл гудамжнаас явсан Ж.Батзандан, гудамжинд гарсан Ч.Сайханбилэг хоёрын хэн нь эх оронч вэ гэвэл би лав Ч.Сайханбилэгийг нэрлэнэ.  Хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг нотлох баримтгүй суллуулах тухай ярьж яваа Ж.Батзанданг бодоход ядаж л Оростой том наймаа хийгээд “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо аваад ирснийх нь төлөө шүү.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-12-05 ip: 223.38.61.242

    Ийм юм эрээчиж суудаг овоо хэдэн юм авчээ дээ.Бөгс долоогчгуай та бага солиор.Батзанданг харин ч шударга эх оронч хүн гэдгийг монголын ард түмэн бүгд мэднэ.Зоригийн хэргээр хэлмэгдсэн 2 хүнийг суллуулах гэж тэмцэж байгаад өширхөж ийм галзуу хүний тэмдэглэл эрээчиж суугаа юм бишүү энэ долдой.