Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 30 оюутан


Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгох журамтай. Энэ дагуу амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 суралцагчид өнөөдөр тэтгэлэг олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журамд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1,200,000 төгрөгийг олгодог байна

 

Тэтгэлэг олгох ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгох талаарх зарлигийг уншиж сонордуулав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа нар шалгарсан 30 суралцагчид тэтгэлэг гардуулж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 30 оюутан:

 
 

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.