О.Батбилэг шилдгийн шилдэг уяачаар дахин шалгарлаа


Монголын морин спорт уяачдын холбооны Шинэ жилийн их цэнгүүн 12 дугаар сарын 10-нд Корпорейт зочид буудалд болно.

Оны шилдэг уяач, оны шилдэг их нас, шилдэг азарга, шилдэг уралдаанч хүүхэд, шилдэг эрлийз насыг тус цэнгүүний үеэр шалгаруулна. 2019 оны шилдгийн шилдэг уяачаар тод манлай уяач Ононгийн Батбилэг шалгарч байна. Тэрбээр өмнө нь 2015, 2016, 2017 онуудад дараалан улсын шилдгийн шилдэг уяачаар тодорч байжээ.

Өнгөрсөн жилийн шилдэг уяачаар Түмэндэлгэрийн Ихбаяр шалгарсан юм. Тод манлай уяач О.Батбилэг, Түмэндэлгэрийн Ихбаяр, Мягмарсүрэнгийн Алтан-Очир, Түвдэнгийн Батцоож, Ганбаатарын Буянтогтох, Баярсайханы Лхагва-Очир тэргүүтэй энэ цаг үеийн шилдэг уяач нар эхний 9 уяачид эрэмбэлэгдэж байгаа аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.