100 гаруй иргэний амь насыг авран хамгаалжээ


Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн түүхт 40 жилийн ой энэ сарын 06-ны өдөр тохиох аж.

Гал, усны гашуун зовлонгоос ард түмнээ амь хайргүй авран хамгаалдаг, өргөсөн тангарагтаа үнэнч, энх цагийн эгэл баатрууд түүхт 40 жилийн ойгоо арвин их амжилт бүтээлээр угтжээ. Тодруулбал Онцгой байдлын албаныхан буюу гамшиг сөрсөн хатан зоригтнууд маань төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, гамшиг осол, аюулт үзэгдлийн 275 удаагийн дуудлагаар ажиллаж, төр аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 2.8 тэрбум  гаруй төгрөгийн эд хөрөнгө, 100 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан амжилт бүтээлээр түүхэн ойгоо угтжээ.

Тэд улс эх орныхоо аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажилладаг онцлогтой, онцгойчууд юм.  

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.