Монгол залуу Австралид хүний амь аварчээ


Австралийн Квийсланд мужийн Кайрнс хэмээх жижиг хотод байрлах "Pасific" нэртэй зочид буудалд нэгэн эмэгтэй долоон давхрын тагтнаас үсрэх гэж байхад нь Монгол залуу амийг нь аварчээ.

Тодруулбал, Австралийн Мельбурн хотноо мэдээлэл технологийн чиглэлээр магистраар сурч буй Т.Чингэс нь аялах зорилгоор тус зочид буудалд байрласан байсан бөгөөд үйл явдал арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 16.00-17.00 цагийн орчимд болжээ. Т.Чингэсийг өрөөндөө орж ирээд амрах гэж байхад гэнэт хүчтэй юм унах чимээ дуулджээ. Тэрбээр тагт руугаа гарч харахад долоон давхарын тагтны гадна талд гараад зогссон үсэрхэд бэлэн хүн харагдсан байна. Тэрбээр таван давхарт байрлаж байсан учир цаг алдалгүй амийг нь аврахаар тагтаар дамжин гарнаас нь барьж амжсан гэнэ.

Амиа хорлохыг завдсан эмэгтэй 26 настай хар тамхинаас хамааралтай болсон тул ийм үйлдэл хийжээ. Болсон үйл явдлын талаар Монгол залуу өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ "Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй. Хар тамхи гэдэг зүйлээс хол байгаарай. Битгий хайртай нэгнээ нулимсанд автуулаарай!. Долоон давхраас үсрэх гэж байсан охиныг аварч чадлаа” гэжээ.

Одоогоор эмэгтэйн биеийн байдал сайн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Харин эмэгтэйн амийг аварсан Т.Чингэсийн эр зориг хүн чанарыг үнэлэн Австралийн Засгийн газраас эр зоригийн одонгоор шагнахаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.