2020 онд аялахад хамгийн аюулгүй болон аюултай орнууд


Аялал жуулчлалын эрсдэлийг харуулсан шинэ интерактив газрын зурагт 2020 онд аялал хийхэд хамгийн аюулгүй болон аюултай улс орнуудыг харуулжээ.

Дэлхийн эрсдэлийн шинжээчдийн байгуулсан SOS компаниас эрүүл мэнд, аюулгүй байдал, замын аюулгүй байдал, улс төрийн хүчирхийлэл, халдварт өвчин зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үзэж, аяллын эрсдэлийг хамгийн багаас туйлын ноцтой гэсэн таван ангилалд хуваан улс орнуудыг эрэмблэдэг.

2020 онд аялахад хамгийн бага эрсдэлтэй орноор Грийнланд, Исланд, Норвеги, Финланд, Денмарк, Швейцарь, Люксембург, Словени, Андорра нэрлэгдсэн байна. Харин аялахад хамгийн аюултай орнуудын жагсаалтад Мали, Сомали, Өмнөд Судан, Төв Африкийн бүгд найрамдах улс, Йемен, Ливи, Сири, Ирак, Афганистан, Украйн багтжээ.

Их Британи, АНУ, Канад, Австрали, Хятад бага эрсдэлтэй орноор нэрлэгдсэн бол Монгол Улс, ОХУ нь дунд түвшний эрсдэлтэй бүс нутагт багтжээ.

Эх сурвалж: STANDARD

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.