“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ


Эрдэм шинжилгээний ажилтны баярыг тохиолдуулан ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурал “Хими-2019” өнөөдөр болж байна.

Өнөө жил тус эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Төрийн соёрхолт, химич, доктор Банзарын Доржпаламын мэндэлсний 70 насны ойд зориулан, түүний нэрэмжит болгон зохион байгуулж буй юм.

Доктор Б.Доржпалам нь 1972 онд ЗХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг амжилттай дүүргэн, ШУА-ийн Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар орж, тус хүрээлэнгээс ажил амьдралын гараагаа эхэлсэн. Хүрээлэнд нийтдээ 26 жил тасралтгүй ажиллахдаа 16 жил Химийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж, Монгол Улсад шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын онолын түвшинг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэр практикт нэвтрүүлэхэд бие, сэтгэлээ зориулсан авьяаслаг эрдэмтэн хүн байжээ.  

Түүний санаачилж, эхлүүлсэн олон ажил өнөө цагт үргэлжлэн өргөжин хөгжиж байна. Тухайлбал, 1993 онд Химийн хүрээлэнгийн “Эрдэм шинжилгээний бүтээл”-ийг анх удаа англи хэлээр өөрөө орчуулж, эрхлэн гаргасан нь англи хэлээр гаргаж буй “Mongolian Journal of Chemistry” сэтгүүлийн эхлэл байв. Уг сэтгүүл 2019 онд Elsevier хэвлэлийн компанийн Scopus мэдээллийн санд бүртгүүлсэн нь энэ салбарынхны хувьд томоохон үйл явдал болсон юм.  Мөн тус хүрээлэнгийн Биохимийн лабораторид явуулж байсан уурагт түүхий эд, бүтээгдэхүүний судалгааны ажлын цар хүрээ өргөжин, хэд хэдэн  шинэ төрлийн бүтээгдэхүүний технологийг бий болгосон байна.  

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.