Ц.МӨНХ-ОРГИЛ: ТОГЛООМ ТОГЛОСОН ЮМ БОЛООГҮЙ


"Эрдэнэт” үйлдвэрийн оффшор дансны асуудалтай холбогдуулан “Азаргын голт чоно” ХХК-ийн захирал Б.Отгонбаатарыг АТГ-аас саатуулах үеэр түүнтэй хамт Х, М нарын УИХ-ын гишүүд мөрийтэй тоглож байсан гэх мэдээлэл гарсан. Уг мэдээлэлд үндэслэн мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх гишүүдийг хэн болоход олон нийт ихээхэн анхаарлаа хандуулаад байгаа.

Энэ удаагийн парламентад Х үсгээр эхэлсэн нэртэй Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа хэмээх хоёр гишүүн байгаа бол М үсгээр эхэлсэн нэртэй Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг,  Д.Мурат нарын таван гишүүн байна. Харин тэдгээр гишүүдээс  Д.Хаянхярваа, Ц.Мөнх-Оргил Ж.Мөнхбат нарыг байх магадлалтай гэх сэжиг таамаг байгаа юм. Гэвч тэднээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар дээрх мэдээллийг няцаагаад байгаа билээ.

Тэгвэл дээрх хоёр гишүүний таамагт нэр нь байгаа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тус асуудлын талаар тайлбар хийжээ. Тэрээр, "Тийм зүйл болоогүй. Юу болсон бэ гэхээр би ажил тарсны дараа найзынхаа ажлын өрөөнд цай уунгаа ойр зуурын юм ярилцаад сууж байсан. Гэтэл гаднаас АТГ-ынхан орж ирээд манай найзыг мэдүүлэг өгөөч гэсэн. Тэр мэдүүлэг өгөхөөр явсан, би ч гэртээ харьсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй, тоглоом тоглосон юм болоогүй” гэжээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.