Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ НЬ ӨВӨРХАНГАЙД, ДҮҮ НЬ ХАН-УУЛД НЭР ДЭВШИНЭ


АН-ын дэд дарга Г.Батхүү агсан 2019 оны 5-р сарын 17-нд Төрийн ордонд зуурдаар учир битүүлгээр нас барсан билээ. Төрийн тусгай хамгаалалттай газар болсон энэхүү хэргийн учир өнөөдрийг хүртэл тайлагдаагүй байгаа нь хачирхалтай. Гэр бүлийнхэн нь ч үүнд ихээхэн гомдолтой бухимдалтай  байгаа нь ойлгомжтой. Харин холбогдох хуулийн байгууллагууд нь одоог хүртэл ямар нэг тайлбар өгөхгүй л байна.
 
Үүнтэй зэрэгцэн Г.Батхүүгийн гэр бүлийнхэн нь ч талийгаачийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэх шийдвэрт хүрсэн бололтой. Тодруулбал УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг Хан-Уул дүүрэгт, Г.Батхүү агсны ууган хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймагт нэр дэвшихээр бэлтгэж эхэлжээ.
 
Б.Ганхөлөг бэлтгэл ажлаа эхэлж, саяхан Өвөрхангай аймгийн таван суманд ажилласан байна. Харин П.Батчимэгийн хувьд өмнө нь Хан-Уул дүүргээс НИТХ-д нэр дэвшин сонгогдож байсан тул УИХ-д нэр дэвшихэд нөөц, бэлтгэл ихтэй гэж үзэж буй бололтой.
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.