АЛБАДАН ГАРГАСАН ХЯТАД ИРГЭДИЙГ НАНЖИН ХОТОД ХОРИХООР БОЛЖЭЭ


 Өнгөрсөн долоо хоногт Хятадын  800 орчим иргэнийг  Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргасан.  Тэднийг хуулийн хяналтын байгууллагуудаас өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулж "Амар, Ориентал", "Кентавр", "Юнион" зэрэг зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын 800 иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас саатуулах ажиллагааг зохион байгуулсан юм. БНХАУ-ын иргэд дээрх зочид буудалд байрлаж байсан бөгөөд 1000-аад компьютер, 10 мянга гаруй монгол дугаартай гар утас ашиглаж байсныг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас мэдээлээд байгаа.

Улмаар 783 хятад иргэдийг Монгол Улсаас албадан гарсан юм. Тэгвэл нутаг буцсан залууст хэрэг үүсгэн БНХАУ-ын Нанжин хотод хорихоор болсон байна. 

Эх сурвалж: olloo.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.