ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ӨНӨӨДӨР СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллалаа. Тэрээр, Монгол орны зүүн бүс нутгийг дамжин өнгөрөх Бичигт-Хөөт чиглэлийн төмөр замын аж үйлдвэрийн паркыг тус аймгийн дэд бүтцийг түшиглэн байгуулах нь зөв гэдгээ илэрхийллээ.

Учир нь ингэснээр дэд бүтцийн асуудлыг шинээр шийдвэрлэхгүй байх боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн үүнтэй холбоотойгоор холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамтаар судалгаа тооцоо хийх, зарим асуудалтай биечлэн танилцаж яваа бөгөөд холбогдох хүмүүс урьдчилсан судалгааны үр дүн болоод танилцуулгыг хийсэн юм.

Уг төмөр зам ашиглалтад орсноор зүүн бүс нутаг дахь 200 орчим ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болохоос гадна зөвхөн тус салбарт арван мянга орчим шууд болон шууд бус ажлын байр шинээр бий болох зэрэг маш олон үд дүнд хүрнэ гэж үзэж байгаа бөгөөд зөвхөн уул уурхайн салбараас гадна хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэл, тэдгээрийн тээвэр, логистикт чухал нөлөө үзүүлж, бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжин хөгжинө гэж үзэж байгаа юм.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.