ТАКСИНЫ ЖОЛООЧ С.ХИШИГДАЛАЙ 3-14 НАСНЫ ДӨРВӨН ХҮҮХДИЙГ ГАЛААС АВАРЧЭЭ


Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Хишигдалай шатаж байсан гэрээс хүүхдүүдийг гаргаж, галын аюулаас аварчээ.

Энэ талаар түүнтэй холбогдож тодруулсан юм.

Тэрбээр энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед таксинд явж, Чингэлтэйн эцэст хүн хүргэж өгчээ. Үйлчлүүлэгчээ буулгаж байх үед хүүхдийн "Авраарай, туслаарай" гэх дуу сонсогдсон байна. Ингээд хүүхдийн дуу сонсогдсон зүгт очтол эсгий гэр шатаж, тооноор нь гал гарч байжээ.

"Хашаанд гүйгээд ортол өөдөөс 10 гаруй насны хүүхэд бага насны дүүгээ тэврээд гэрээсээ гарч ирж байсан. Дотор нь дахиад хүүхдийн дуу гараад байхаар нь шууд зөрөөд ортол 7, 8 настай болов уу гэмээр хоёр хүүхэд уйлаад байж байсан. Хүүхдүүд нүцгэн байсан учраас хөнжлийг нь шүүрч аваад боогоод гаргасан" хэмээн иргэн С.Хишигдалай ярив.

Хүүхдүүдийг гаргасныхаа дараа эмнэлэг, цагдаа, онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна. Гэр нь тэр дороо шатаж дууссан бөгөөд гал гарах үед 3-14 насны дөрвөн хүүхэд гэртээ байжээ.

Иргэн С.Хишигдалай Сонгинохайрхан дүүрэгт эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг юм байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.