МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТЫН ЖАГСААЛЫГ ХОЙШЛУУЛЖЭЭ


"Монголын үндэсний фронт" хөдөлгөөнийнхөн маргааш буюу арваннэгдүгээр сарын 7-нд "Эх орон дуудаж байна" жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэд өнөөгийн УИХ-ыг тарах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байхыг шаардаж байгаа юм. Жагсаалыг Улаанбаатарт Сүхбаатарын талбайд, орон нутагт аймгуудын төвд зохион байгуулна гэж мэдэгдсэн.

Тэгвэл маргааш жагсаал цуглаан зохион байгуулах боломжгүй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Үндэсний фронтын тэргүүн Б.Баярмагнайд албан бичгээр хүргүүлжээ.

Учир нь, ЗГХЭГ-аас арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тулд жагсаал цуглаан зохион байгуулахгүй байх талаар НЗДТГ-т мэдэгджээ. Мөн жагсаал цуглааныг арваннэгдүгээр сарын 8-ны 11.00-18.00 цагт зохион байгуулахыг бүртгэсэн байна. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар харьяалах нутаг дэвсгэрийн ЗДТГ-т бүртгүүлэх ёстой бөгөөд бүртгүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага тооцох талаар зохицуулсан байдаг юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.