ҮНДЭСНИЙ ОПЕРАТОР ГЭГДЭХ ЖИ-МОБАЙЛ ХХК МӨНГӨ УГААДАГ ХЯТАДУУДЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАЖЭЭ


-Мөнгө угааж байсан хятадууд Жи-мобайлаас 1500, Скайтелаас 670 гаруй, Юнителээс 470 гаруй сим карт авсан байжээ.

Хэдхэн хоногийн өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний шөнө хэрэгжүүлсэн ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан тусгай ажиллагааны үр дүнд Монгол Улсад цахим болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулсан.

Улмаар тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1,000 орчим  компьютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан авсан талаар ТЕГ-аас мэдээлсэн.

Тэгвэл гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хураагдсан гэх 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картын талаар өнөөдөр /2019.11.06/ ХХЗХ-ны дарга Г.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “мэдээлэлд дурдагдаад байгаа шиг тийм олон сим карт хураагдаагүй. Тэр худлаа. Үндсэндээ манай операторуудаас, Жи-мобайлаас 1500, Скайтелаас 670 гаруй, Юнителээс 470 гаруй сим карт авсан байна. Нийтдээ 2600-аад сим карт авсан байгаа юм. 10 мянган утас гэж ярьсан болохоос 10 мянган сим карт гээгүй” хэмээсэн юм.

БНХАУ-ын иргэдэд их хэмжээний сим карт зарж борлуулсан үүрэн операторуудаас одоогоор хамгийн ихийг нь Үндэсний гэх тодотголтой "Жи-Мобайл" ХХК зарж борлуулж, үйлчилсэн нь илэрчээ.

Жи-Мобайл ХХК-ийн хувьд Монголын шатахуун импортлогчдын "магнат"-уудын нэг Р.Ганзоригийн "Магнай Трейд" группийн охин компани юм. Тус үүрэн оператор нь Үндэсний гэх тодотголтой боловч ийн Хятадуудын хууль бус үйлдлийг хяналтгүйгээр, хариуцлаггүйгээр, хөхүүлэн дэмжиж ажилласан нь тун харамсалтай.

Мөн бусад Скайтел, Юнител зэрэг томоохон үүрэн операторууд зөвхөн ашиг харж ямар ч хяналтгүйгээр, нэг дор их хэмжээний сим карт зарж борлуулсан, борлуулдаг байдлыг хууль хяналтын байгууллагууд цаашид анхааралдаа авах шаардлагатай болж байна.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.