“МОНГОЛ АДУУЧИН”-Ы ҮХЭЛ МОРИН СПОРТОД ХУВЬСГАЛ АВЧРАВ


Mandatory Credit: Photo by Eclipse Sportswire/CSM/Shutterstock (10464637c) , 2019, Arcadia, CA, USA: ARCADIA, CA OCTOBER 25: Breeders' Cup Classic entrant Mongolian Groom, trained by Enebish Ganbat, exercises in preparation for the Breeders' Cup World Championships at Santa Anita Park in Arcadia, California on (Photo by Casey Phillips/Eclipse Sportswire/CSM) Horse Racing : Breeders Cup morning workouts, Arcadia, USA - 25 Oct 2019

АНУ-ын Калифорни муж улсын Аркадиа хот дахь Санта-Анита морин уралдааны цэнгэлдэхэд  өнгөрөгч Бямба гаригт бооцоот хурдан морины ээлжит уралдаан болсон юм. Уралдаан олон жилийн турш ямар байсан тэр уламжлалын дагуу сэтгэл догдолсон унаачид, усанд орж өнгө зүс зассан хурдан морьд, цэнгэлдэх тойрон хурсан үзэгч олны шаагилдаанаар эхэлсэн юм. Гэвч хоёр өдрийн уралдааны төгсгөлд болсон эмгэнэлт үйл явдал цэнгэлдэхийн уур амьсгалыг үүрд өөрчлөв. АНУ-ын өндөр чансаатай “Breeders’ Cup” үржлийн адууны морин уралдааны сүүлийн мөчүүдэд Монгол адуучин гэх нэртэй морины хөл гэмтэж, малын эмч нарын зөвлөмжөөр унтуулсан аж. Уралдааны үеэр морины хойд хөл гэмтэж, цаашид эмчлэгдэх найдлагагүй учраас ийм арга хэмжээ авч.

Монгол адуучин морины үхэл нь  морин уралдаан сонирхогчдын хувьд том гарз хохирол болсныг албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ. Үүний дараа амьтны эрхийг хамгаалагчдын зүгээс морин уралдааны спортыг зохион байгуулагчдыг хурцаар шүүмжилжээ. Зургаан сая ам.долларын шагналын сантай морин тойруулгын уралдаантай холбоотой хэд хэдэн зөрчил ч бүртгэгдэж байсан гэнэ.  Монгол адуучин морийг малын эмнэлэгт хүргэж эмчлэгдэх боломжтой байсан ч шууд унтуулах арга хэмжээ авсан нь, Ням гаригт юу ч болоогүй мэт морин уралдаан үргэлжилсэн нь олон хүний зүрхийг шимшрүүлжээ.

Монгол адуучны үхэл нь өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш уралдааны замд амиа алдсан  37 дахь тохиолдол.  Улмаар Калифорни муж улсын сенатын зүгээс уралдааны морийг хамгаалах бүх боломжийг судалж, уралдааны үйл явцыг шилэн данст шилжүүлэх санаачилгыг эхлүүлжээ. Морин уралдааныг зохион байгуулагчдын зүгээс Монгол адуучин морины үхэл нь уралдааны морин спорт сонирхогчдын хувьд том гарз болсныг онцолсон.  Уралдаан болохоос өмнө хурдан морьдыг бүтэн биеийн үзлэгт оруулах ёстой байдаг аж. Монгол адуучин морины үхлийн дараа Санта–Анита хурдан морины уралдаан зохион байгуулагчид ирэх арванхоёрдугаар сарын 26 хүртэл уралдаан зохион байгуулахгүй гэдгээ мэдэгджээ.

Түүнчлэн хурдан морь болон түүнийг унаж уралдуулагчдын хувьд аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд уралдааны тойргийг шинэчлэх санаачилгыг гаргажээ. Хурдан морины уралдааны үндэсний стандартыг бий болгох саналыг зарим гишүүдийн зүгээс гаргасан байна. Улмаар АНУ-ын Конгресст хурдан морины уралдааны талаар хууль батлах төслийг боловсруулан барьжээ. Хурдан морь уяач Э. Ганбат хэлэхдээ дөрвөн настай Монгол адуучин хөл нь гэмтсэнээс болж унтуудах болсонд харамсаж буйгаа илэрхийлжээ. Тус уралдааныг 67 мянга гаруй хүн үзжээ.

Үүнээс гадна АНУ-д 32 жилдээ зохион байгуулсан тус тэмцээний түүхэнд Ази тивээс төрсөн анхны аварга бол “Mongolian Saturday” болсон юм. Тус морийг дөрвөн жилийн өмнө Монгол Улсын тод манлай уяач Д.Онон, Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат нар дуудлага худалдаанаас "Макс" группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарт авч өгсөн байжээ. “Mongolian Saturday” нь таван настай цэвэр цусны англи адуу юм. “Америкийн морины мэргэжилтнүүдийн дүгнэснээр “Mongolian Saturday” түрүүлэх магадлалтай эхний дөрвөн морины жагсаалтад багтаагүй. Энэ төрөлд Канад, Дубай, Францын хурдан морьд уралдсан. Олон орны шандаст хурдан хүлгүүдийн өмнө цахиур хагалж, олон хүний таамгийг эвдэж, монгол уяачийн ур ухаан, Монголчууд морин туурайгаар дэлхийг тамгалж явсныг батлан харуулж чадлаа” хэмээн Д.Цэрэнжигмэд хэлж байв. Европын орнуудад дасгалжуулалт, стандартаар морио уядаг бол манай Монголд үүн дээр баг наснаасаа морьтойгоо ойрхон байж, морио мэдэрч чаддаг гэдгийг харуулж чаджээ. Тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаа Ази тивээс анх удаа морь түрүүлж байна. Ази тивийн хувьд Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Хонконг зэрэг орнууд морин спортын хөгжлөөрөө хол явсан. Гэсэн хэдий ч ийм богино хугацаанд монгол уяачийн морь дэлхийн аварга болж байгаа нь морины тэнгэр, монгол уяачийн сэтгэл зүтгэл хоёртой холбоотой гэж Монголын морин уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн бахархан ярьж байв.

МОРИН ТОЙРУУЛГЫН УРАЛДААН МОНГОЛД

МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1956 оны 43, 37-р тогтоолоор улсын Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны харьяанд Морин тойруулга байгуулж ажиллуулахыг заажээ. Дээрх тогтоолын дагуу Их Тэнгэрийн амны хойд харалдаа Туул голын ард 1957 онд  Морин тойруулга байгуулагджээ. 1962 он хүртэл улирлын чанартай  морин тойруулгын уралдааныг бүтэн сайн өдрүүдэд зохион байгуулж байжээ.

NEWS.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.