МОЛГИ ҮМЭХҮҮЛСЭН ДАРХАНЫ ЗАМ


Дархан замын нээлт байтугай зорчих хэсэг ч үгүй болжээ

Дарханы замыг шинэчлэх ажил эхлээд таван сарыг үдлээ. Шинэчлэлийн ажлыг эхлүүлэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөхзамын зураг төсөл хийгдэж дуусаад компаниуд хоорондоо гэрээгээ байгуулаадбүтээн байгуулалтын ажил эхэлж байнаНэгж техникүүд замдаа гарчихсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд одоо байгаа хоёр эгнээ замыг шинэчлэнашиглалтад оруулах үүрэг даалгавартай. Хугацаа богино байна. Тиймээс хамгийнсүүлийн үеийн техниктехнологийг хэрэглэнэ” хэмээж байлаа.

Гэтэл энэ сард нээх учиртай зам харин ч эсрэгээрээ дөнгөж 20 гаруйхан хувийн гүйцэтгэлтэй байгаа төдийгүй цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан засварын ажил нь зогсоход хүрчээ. Тэгэхээр мань сайдууд  11 дүгээр сард зам ашиглалтад орно гэж андуураад хэлчихсэн хэрэг үү. Аль эсвэл барахгүй даваагаа барна гэж эрдсэн үү.

Дарханы замыг хааснаас иргэд тойруугаар зорчиж байгаа. Гэхдээ л тэд төрдөө итгэсэн, хүлээсэн. Харамсалтай нь энд, тэнд ухсан нүх, энхэл, донхол болсон замаар энэ өвөл зорчихоос аргагүй болж байна. Засварын ажил эхэлсэн гурван сарын гурван сарын хугацаанд түр зам дээр зам тээврийн 70 шахам осолбүртгэгдэжзургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтсэн байдаг. Түүнээс хойш ч цөөнгүй осол гарсныг замын цагдаагийнхан бүртгэлжүүлсэн байдаг.Хуучин хоёр цаг туулдаг байсан замд 4-5 цаг зорчиж, өдөрт 100 гаруй автомшин дугуй засвар Гэтэл замын тэдгээр нөхцөл байдлаас үүдэн иргэд эрүүл мэнд, эдийн засаг, машин, техникээрээ хохирсоор байгаа юм. Зам зуурын дугуй засварынхан ч ачааллаа дийлэхгүй. Өдөрт үйлчлүүлдэг иргэдийн тоог алдсан тухай ч хэлж байна билээ.

Өчигдөр Налайх-Чойрын чиглэлийн замын нээлтийг хийх үеэр Зам тээврийн, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дарханы замын ажлыг ирэх оны дөрөвдүгээр сарын 15-наас дахин яаравчлуулах талаар ам алдсан. Мөн Драхны замын гүйцэтгэгч нэг компанийнх нь мэргэжилтэн “бэлтгэл ажлаа дуусгасан 10 хувь л гэсэн үг. Одоо ажлаа зогсооно гэж ярьж байх жишээтэй. Тиймээс одоогийн нийтдээ 20 гаруйхан хувийн гүйцэтгэлтэй зам өвлийг угтаж, хуучин замыг хуулснаас үүдсэн том нүх, энд тэндгүй хаягдсан том чулуу л үлдэх нь гарцаагүй боллоо. Засварын нээлтийг хийх үедээ сайхан амласнаа санаж байна уу Ерөнхий сайд У.Хүрэлсүхээ, Б.Энх-Амгалан сайд аа. Эсвэл таван сарын өмнөх үйл явдал чинь Дарханы замыг хурдны бус тамын зам болгож нээсэн хэрэг үү.

ERENNEWS.MN
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.