ЭЛЧИН САЙД М.ТАКАОКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг  эх орондоо буцахтай нь холбогдуулан өчигдөр буюу сарын 5-нд хүлээн авч уулзав.

Элчин сайд М.Такаока Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, Япон Улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлж, цаашдын ажилд нь  амжилт хүсэв.

Элчин сайд М.Такаока Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллага,  газруудын зүгээс дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархаж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахаа илэрхийлэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.