Д.ОДБАЯР "KOREAN AIR”-Т АЖИЛЛАДАГ МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХЭЛ АМААР ДОРОМЖИЛЖ, ЗАНАЛХИЙЛЖЭЭ


Индонезид болох олон улсын хуралд оролцохоор KAL-ийн нислэгээр Улаанбаатараас Сөүл рүү зорчсон Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын талаар дуулиан шуугиан тасрахгүй байна. Түүний талаар дахин шинэ мэдээлэл цацагдаж эхэллээ.

Тодруулбал, БНСУ-ын зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг бэлгийн дарамтнаас гадна бусдыг айлган сүрдүүлсэн хэргээр дахин шалгахаар болж байгаа талаар мэдээлжээ.

Инчеоны Цагдаагийн газрын мэдээлснээр Д.Одбаяр нь тухайн өдөр “Korean Air” компанийн нисэх онгоцны багт ажиллаж байсан монгол бүсгүйчүүдийг үг хэлээр доромжилж заналхийлсэн байна. “Korea Air”–ийн монгол ажилтнууд тухай үед орчуулга хийж байсан гэнэ.

Эх сурвалж: Yonhap

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.