НЭРС ЖИМСНИЙ АЧ ТУС


-Нэрс жимсний ач тус-


ХЭВЛИЙН ӨӨХ БАГАСГАХ

Өдөрт 1 аяга нэрс идэхэд хүний бие шаардлагатай ислэгийнхээ 14 хувийг хангаж чаддаг. Хоол тэжээлээс авдаг энэхүү ислэгийн тусламжтай өтгөн хаталт болон хоолны шингэц сайжирдаг байна.

ХООЛ БОЛОВСРУУЛАЛТАД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛДӨГ

Нэрсэнд агуулагдах эллажикийн хүчил ба птеростилбен нь хавдрын эсрэг тэмцэхэд, бие махбодид хүч өгдгийг судалгаагаар тогтоожээ. Эдгээр бодис нь мөн бүдүүн гэдэсний хорт хавдрын өсөлтийг зогсоох үйлчилгээтэй ажээ.

ОЙ САНАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛДЭГ

Нэрс жимс нь тархинд хамгийн сайн хоол хүнс гэж нэрлэгддэг. Учир нь хөгшрөлттэй холбоотой санах ой муудах, хүн танихгүй байх зэрэг асуудлыг багасгадаг юм. Үүний зэрэгцээ өдөр бүр 2.5 аяга жимс идэж заншвал Алцимрийн өвчнөөс урьдчилан сэргийлж, тархи болон санах ойтой холбоотой асуудлаас холуур өнгөрч болно.

ХӨГШРӨЛТӨӨС СЭРГИЙЛЭХ

Залуу насаа хэвээр нь хадгалахыг хүсэж буй хүмүүс энэ жимсийг хэрэглэх нь зүйтэй. Учир нь нэрсэнд агуулагдах үрэвслийн эсрэг нэгдэл, антиоксидантууд нь тархины гадуур бүрхүүл үүсгэж, хөгшрөлтийн шинж тэмдгийг биед гарах явцыг огцом удаашруулдаг ажээ.

СТРЕССЭЭС АНГИЖРУУЛНА

Зөвхөн нэрс бус бүхий л төрлийн зэрлэг жимсгэнүүдэд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд нь хүнийг стресст орохоос сэргийлж, сэтгэл санааг тайван байлгахад тустай ажээ.  

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.