ГУРВАН СУМАНД ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО УСТГАЛЫН ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй малчин өрхүүд болон аймаг, сумын төвийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэн, ядуурлыг бууруулах зорилго бүхий “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд өнөөдөр Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрцогт сумдад нийт 23 сая төгрөгийн өртөг бүхий 60 ширхэг үлийг цөмлөгч, утагч багажийг гардуулан өглөө.

Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд дээрх гурван суманд иргэдийг сургалтад хамруулан, сургалтын танхим тохижуулах, мал угаалгын долоон ванн, таван гүний худгийг ашиглалтад оруулах зэрэг бизнес эрхлэлт, мал үржлийн ажлыг дэмжин 350 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Мөн ирэх онд 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөж байгаа ажээ.

Тус төслийг НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас санхүүжүүлж байгаа бөгөөдДундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүсэлт тавьсны дагуу 2018 оноос эхлэн хэрэгжин, 2021 оныг дуустал үргэлжлэх юм. 

С.Цэц

Эх сурвалж: olloo.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.