УЛААНБААТАР 10-12 ГРАДУС ДУЛААН БАЙНА.


 Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2019 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад  нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх,  Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон ,Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.