ҮХЦ-ИЙН ДАРГА Д.ОДБАЯР: МОНГОЛ ИРГЭНЭЭ ӨМГӨӨЛСНИЙ ТӨЛӨӨ НАМАЙГ СААТУУЛСАН МЭТЭЭР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЗОРИУДААР ТАРААЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА


Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр /2019.10.31/ Улаанбаатараас БНСУ-ын нийслэл Сөүл хот руу ниссэн нисэх онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн хэргээр баривчлагдсан байна. Түүнийг өнөөдөр өглөө Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаа нар баривчилжээ” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байна. Энэ талаар манай редакци ҮХЦ-ийн дарга Д.Одбаяраас өөрөөс нь 2019/11/01-ны 11.30-д утасаар тодруулга авсныг хүргэж байна.

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр: Монгол иргэнээ өмгөөлсний төлөө намайг саатуулсан мэтээр худал мэдээлэл зориудаар тарааж байгаад харамсаж байна

-Таныг Солонгосын Инчеоны нисэх онгоцны буудал дээр саатуулсан гэх мэдээлэл цацагдаад байна. Чухам юу болсон юм бол?

-“Улаанбаатар-Сөүлийн Кореан Айрын онгоцоор миний бие албаны бусад хүмүүсийн хамт Индонез улсад болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явсан. Нислэгийн явцад миний арын зорчигч онгоцны үйлчлэгчээс Вино өгөхийг гуйхдаа мөрөн дээр нь хүрсэн юм билээ.  Үйлчлэгч эмэгтэй нислэгийн багынхандаа энэ талаар мэдэгдэн онгоцноос буух үед цагдаад дуудлага өгч Монгол иргэнийг саатуулсан. Би хуулийн хүний хувьд Монгол улсын иргэнээ өмөөрч Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхантай холбогдож, суллуулж авсан. Монгол иргэнээ өмгөөлсний төлөө намайг зүй бус үйлдэл хийн саатуулагдсан мэтээр нийгэмд буруу ташаа мэдээлэл тарааж байгаад харамсч байна. Удахгүй Монгол улсдаа очиж байгаад энэ талаар дэлгэрэнгүй тайлбар хийх болно” гэлээ.

Тодруулга авсан У.Манлай

 

 

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-11-02 ip: 66.181.186.185

    hahahah, shaana beez..? Solongosiin TV-r garaad baigaa medeenuud bas hudlaa gutgesen bolchivuu tegeed..? Mongolchuudigaa buuur erguutuuleed mallaad surtsan. novshnuud..