50 САЯЫН ШАГНАЛТАЙ “ ФИТНЕСС СИНДРОМ ” ЭХЭЛЛЭЭ


Голден жим” фитнес клуб нь 2009 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, нийслэлийн дөрвөн дүүрэгт 5 салбар клубээ нээн ажиллуулж байна. Ингээд тус клубын ерөнхий захирал Ц. Баянмөнхтэй Голден жим фитнес

Голден жим” фитнес клуб нь 2009 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, нийслэлийн дөрвөн дүүрэгт 5 салбар клубээ нээн ажиллуулж байна. Ингээд тус клубын ерөнхий захирал Ц. Баянмөнхтэй Голден жим фитнес клуб байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа ажлын талаар хэдхэн хором  танилцсан юм.   

Сайн байна уу. Бид бүхнийг урьж оролцуулж байгаад баярлалаа. Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдэл, хоолны зохисгүй хэрэглээнээс үүдэн халдварт бус өвчин, чихрийн шижин өвчний тоо нэмэгдсээр байна. Ялангуяа дээрх хөдөлгөөний дутагдлаас үүссэн өвчнүүд илүү залуужаад байгаа нь бидний анхаарал хандуулах гол шалтгаан болоод байна.

Бид анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн таргалалт, жингийн илүүдэлтэй тэмцэж олон олон жин хасах уралдаануудыг зохион байгуулсаар ирсэн. Энэ хугацаанд маш олон хүнийг эрүүлжүүлж, бие бялдарын хөгжилд нь цаашлаад амьдралын хэв маягаа өөрчлөхөд нь тодорхой хувь нэмрээ оруулсан гэж боддог.

Яг одоо шинээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар

Бид 10 жилийнхээ ойн хүрээнд нийт үйлчлүүлэгчдээ зориулсан бэлэг баръя гэж шийдэн 50 сая төгрөгийн шагналын сантай “ФИТНЕС СИНДРОМ” бэлэгтэй хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэхүү хөтөлбөрийн гол онцлог нь  хаана ч байхгүй хямд үнээр НЭГ жилийн бүртгэлд хамрагдахаас гадна Супер азтан цагаан өнгийн шинэ TOYOTA SAI автомашин, мөн APPLE компаниас гаргасан хамгийн сүүлийн үеийн IPHONE11 гар утасны супер азтаны сугалаанд оролцож мөн манай харилцагч, дэмжигч байгууллагуудын брэнд бүтээгдэхүүний гарын бэлэг авхаас гадна, манай Голден жим фитнесийн салбаруудад байршуулсан “Golden Gift” бэлэгний хайрцагнаас дахин азаа үзэж оролцогч бүр азтан болох сайхан боломжыг бид олгоод байгаа юм.

 #БЭЛТГЭЛЭЭ ХИЙГЭЭД БЭЛГЭЭ АВ

#БЭЛТГЭЛЭЭ ХИЙГЭЭД МАШИНАА ХОЖ                        

Хөтөлбөрийн давуу талыг танилцуулаач

УБ хотын маань автомашины түгжрэл сүүлийн 4-5 жилүүдэд эрс нэмэгдсээр байна. Тиймээс бид энэхүү хөтөлбөрөөрөө зориулан бүтэн жилээр бүртгүүлсэн бүх хүмүүсдээ аль ч салбарт хичээллэх бүрэн боломжтой бүтэн жилийн эрхтэй Голд картыг нэвтрүүлж байгаа юм.

  Супер азтан тодруулах хугацаа хэзээ вэ?

Хөтөлбөрийн азтан тодруулах өдөр 2019 оны 12–р сарын 15-ны Бүтэн сайн өдөр бөгөөд хөтөлбөрт хамрагдсан хүмүүсээ энэ өдөр дахин урьж Автомашин болон гар утасны супер азтануудаа тодруулан бэлгийг нь гардуулна. Бид тус хөтөлбөрт өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд мэдээллийн олон хэрэгслээр шууд дамжуулан шударгаар азтанаа тодруулахыг зорих болно. Энэ бол бидний 10 жилийн ойдоо зориулсан хамгийн том ажлын үр дүнгээ харах чухал өдөр байх төдийгүй Азтан болох хүний маань хувьд энэ Гахай жилийн хамгийн сайхан өдөр байнаа гэдэгт итгэл төгс байна.

Эрүүл монгол хүний төлөө идэвхи санаачлагатай ажилладаг Голден жимийн хамт олонд үйлчлүүлэгчид хамтрагчдынхаа өмнөөс ажлын амжилтыг хүсэн ерөөе. Баярлалаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.