Ц.ЦЭНГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИД "ГОЛОГДЖЭЭ"


Элчин сайд нарын томилгоо төрийн ордонд ид яригдаж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар  БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар  ЗХЖШ-ын дарга асан генерал Д.Даваа, Тайланд улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Гадаад харилцааны яамны Эрхзүйн газрын дарга А.Төмөр нарыг нэр дэвшүүлэхээр Засгийн газрын хуралдаанд оруулсан. Улмаар Ерөнхийлөгчид танилцуулсан.

Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар  БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг томилохыг дэмжээгүй сурагтай.

Тодруулбал, Ерөнхийлөгч нөгөө хоёр нэр дэвшигчийг томилохыг дэмжсэн боловч Ц.Цэнгэлийг дэмжээгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд ОХУ-д суух Элчин сайдаар томилох санал тавьсан ч тэрбээр өөрөө “голсон” гэх.  Улмаар БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдохоор тохиролцсон ч Ерөнхийлөгч түүнийг “голсон” байна. Тиймээс Гадаад харилцааны сайдад өөр мэргэжлийн хүн томилохыг Ерөнхийлөгч үүрэгджээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.