НОХОЙ БУУДАЖ БАЙСАН ТҮК-ИЙН АЖИЛЧИН СУМ АЛДАЖ 52 НАСТАЙ ИРГЭНИЙГ БУУДЖЭЭ


Аравдугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймагт ТҮК-ийн ажилтан сум алдаж нэг иргэнийг буудаж гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр гудамжинд 52 настай иргэн бусдад буудуулсан гэх мэдээлэлийг цагдаагийн газарт ирүүлжээ. Алба хаагчид хэргийн газар очиж шалгалт хийхэд тус аймгийн ТҮК-ийн ажилтан эрэгтэй 56 настай Т нь нохой буудаж байх үеэрээ бууны аюулгүй байдал хангаагүйгээс болж сум алдаж ардаа явж байсан тус аймгийн иргэн эрэгтэй 52 настай М ийг мөрөн тус газарт нь буудаж хүнд гэмтэл учруулсан байжээ.

Буудуулж гэмтсэн иргэн тухайн аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд азаар амь нас эрсдээгүй аж.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-11-01 ip: 66.181.161.61

    ee huuree