ОРХОН АЙМАГ БНСУ-ЫН УЛСАНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА


Орон аймаг БНСУ-ын Улсаны их сургуулийн эмнэлэгтэй хамтарч ажиллана
    БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд Орхон аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд Улсан хотын их сургуулийн мэргэжилтнүүд Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.Санамж бичиг нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлэгтэй бүх талаар хамтран ажиллах боломж нээгдэж байгаа аж.
 
     БНСУ-ын Улсан хотын эмнэлэгт өвчтөн илгээх, тухайн өвчтөнд хамгийн сайн үйлчилгээ үзүүлэх, эмчилгээний зардалд хөнгөлөлт олгох, эмч, эмнэлгийн ажилчдын туршлага судлах, сургалтад хамруулах зэрэг өргөн боломж нээгдэх юм байна.
 
    Улсан хотын их сургуулийн эмнэлэг хавдрын эмчилгээгээрээ тэргүүлдэг бөгөөд уг хамтын ажиллааг санаачлагч “Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнэ “2018 онд Орхон аймгийн 825 өвчтөнд хавдрын өвчлөл илэрсэн. 2017 онд энэ тоо 667 байсан. Ганцхан жилийн дотор хавдрын өвчлөл 130-аар нэмэгдэж байгаа нь хавдрын өвчлөл хурдацтай нэмэгдэж байгааг харуулж байна. Нөгөө талаар хавдрын өвчлөл залуужиж байна. Орхон аймагт уул уурхай төвлөрсөн. Энэ утгаараа хавдрын өвчлөлийн шалтгааныг судлах ёстой” хэмээсэн юм.
 
     Дашрамд дурдахад, Орхон аймагт хорт хавдартай 900 гаруй хүн бүртгэлтэй байдаг аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.