Д.ГАНТУЛГАД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ХҮНДЭТГЭХ ШАЛТГААНЫ УЛМААС ХОЙШИЛЖЭЭ


УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.11.01/ 09.30 цагт эхлэх ёстой байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хурал хойшилжээ. Тодруулбал, шүүгдэгч Д.Гантулгын ээж саяхан таалал төгссөн бөгөөд дээрх шалтгааны улмаас шүүх хурал ийнхүү хойшилсон байна.

Хэргийг сануулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүчиндэх" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн билээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлснээр Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 09:30 минутад хийхээр товлосон.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гантулгаас “ар гэрийн гачигдал гарсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт бичгээр гаргажээ. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9-р зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно гэж заасан тул шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан саналыг тус тус харгалзан нэр бүхий шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14:30 цагт хийхээр товыг тогтоож, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Э.АРИУН

news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.