60 ТЭРБУМЫН Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ 4 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООЛОО


Нийслэлийн прокурорын газраас  А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.10.31/ 08:30 цагт эхэлж дөнгөж сая өндөрлөлөө.

Улмаар шүүх бүрэлдэхүүн 20:00 цагт шийдвэрээ гаргаж шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцож дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр боллоо. Улмаар яллагдагч нарыг  хорих анги руу ачих юм.

Уг хуралд шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун, шүүгдэгч Ц.Сандуйн өмгөөлөгчөөр Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар оролцсон бол даргалагч шүүгчээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгчээр Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар ажилласан юм.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.