Ц.ТУВААН: АРДЧИЛСАН НАМ ЭРДЭМТЭН, СУДЛААЧИДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ


Энэ сарын 30-нд МҮХАҮТ-д Монголын эдийн засгийн чуулган 2019 болов. Чуулганы үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Энэ форумд танай намаас өөр улстөрчид алга. Та юу сонирхож явна?

-АН-ын удирдлага МҮХАҮТ-аас хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулж байгаа Эдийн засгийн форум 2019 форумд анхаарал тавьж байгаа. Өнөөдөр хувийн хэвшил ямар санал гаргах, монголд болон дэлхий дахинд эдийн засаг ямар байгааг эндээс харж болно. Манай олон улсын түвшинд хаана явж бйагаа, ямар параметрүүдтэй байна гэдэг талаар мэдээлэл авах зорилготой ирсэн.

-Хүссэн мэдээллээ авч чадсан уу?

-Ер нь дажгүй мэдээллүүд авсан шүү.

-Бизнесмэнүүд жаахан гонсгор байх харагдсан.

-Харин тийм. Бизнесмэнүүд арай өөр бодолтой байдаг юм байна. МҮХАҮТ-ийн шинэ удирдлага анх удаа компаниудтай хамтарч зохион байгуулж байна. Компаниудад эдийн засгийн томоохон хүлээлт байна. Харин манай танхимынхан эдийн засаг ярихаасаа өмнө төр засгийн бодлого, янз бүрийн бэрхшээлийг ярих хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.

-Сүүлийн үед “АН-ын дарга нар шувуу цугласан ч очиж сонирхдог болсон"  гэж наргиж байна.

-Шувуу цуглах нь ч юу вэ. Ер нь Ардчилсан нам  эдийн эрх чөлөөний тунхаглалаа хэрэгжүүлэхийн төлөө байгаа. Манай тунхаг бол хувь хүн, компанийн үйл ажиллагаанд төр саад учруулах ёсгүй. Хэн хөдөлмөрлөж чадаж байна, тэр хэрээрээ хөрөнгөтэй байхыг хүлээн зөвшөөрнө.

-Хурааж авахгүй гэсэн үг үү?

-Хураах нь бүү хэл хөдөлмөрөөрөө олсон өмчийг хамгаална.

-Танай намд бизнесмэнүүд ханддаг уу?

-Нэлээд хандаж байна. 

-Яах гэж?

-Зөвлөгөө авах, хуулиар өмчийн эрхээ хамгаалуулах, ирээдүйд Ардчилсан нам эдийн засгийн ямар бодлого баримтлах гэх мэт асуудлаа.

-Гадаадад байгаа монголчууд хандах нь нэмэгдсэн гэсэн. Үнэн үү?

-Үнэн. Залуучууд бизнес эрхлэх орчин бүрдэх эсэхийг сонирхох нь нэмэгдэж байна. Тэд өөрсдөө мэдээлэл аваад зогсохгүй тухайн орныхоо бизнесмэнүүдэд бас монголоо сурталчилдаг гэсэн.


-Танай эдийн засгийн бодлогын асуудлаар хандаж болох уу?

-Болно. Намын дэргэд бодлогын зөвлөлүүд ажиллаж байгаа. Нийгмийн аль ч салбараар мэдээлэл авах, санал хүсэлтээ өгч болно.

-Бодлогын чанартай шийдвэр гаргахад эдийн засгийн чиглэлийн форумуудын мэдээлэл хэрэг болох уу?

-Бололгүй яах вэ, Энд судлаач эрдэмтэд санал, судалгаагаа ярьдаг. Манай нам дээр ч эрдэмтэд судлаачдын баг ажилладаг. Ардчилсан нам эрдэмтэд, судлаачидтай хамтарч ажилладаг.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.