ТЕГ-ЫН ДАРГА Д.ГЭРЭЛ: БНХАУ-ЫН ИРГЭД МӨНГӨ УГААСАН НЬ БАТЛАГДСАН


ТЕГ болон ЦЕГ-ын удирдлагууд дөнгөж сая Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгч, өчигдөр /2019.10.29/ явуулсан гүйцэтгэх ажлын талаар хэлэлцлээ. Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл дараах мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. 

Тэрбээр "Бид энэ оны наймдугаар сараас хойш мэдээлэл авч байсан. Эхний ээлжинд 80 хүн орж ирсэн, өчигдрийн байдлаар илрүүлсэн хүний тоо 800-д хүрлээ. Үүнийг зохион байгуулсан хүн нь тодорхой байгаа. БНХАУ-ын иргэд мөнгө угаасан нь батлагдсан. Тоглоом хэлбэрээр байж болно. Өөр хэлбэрээр ч байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна.

Хятад иргэд 1000-аад компьютер, 10.000-аад гар утасны сим ашиглаж байсан. Энэ бүхэн бүрэн хяналтад байгаа. Айх ямар ч асуудал байхгүй. Хураасан бүх хардуудыг үзнэ. Манай IT багийнхан ажиллаж байгаа. БНХАУ-ын иргэд таван буудалд байсан. Үзэгдэж байгаа, зохион байгуулж байгаа хүмүүсийг бид саатуулсан. Тэр хүмүүсээс мэдээлэл, байцаалт авч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Тэдгээр хүмүүс өнгөрсөн наймдугаар сараас хойш цувж болон бөөнөөр орж ирсэн байна. Хэрэгт холбогдуулан саатуулж байгаа хүний тоо 800 орчим болсон. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон. Тиймээс албадан гаргах бүх нөхцөл бүрдсэн. Саатуулагдсан иргэдээс 10000 сим карт хураасан. Энэ сим картууд ямар ч хяналтгүй тарсан байна. Үүнийг журамлах байдлыг бид анхаарах хэрэгтэй болжээ. Хуулиар зохицуулах цаг нь болсон. Ямар үүрэн телефоны дугаар байсныг хувийн байгууллагын эрх ашгийг хүндлэх үүднээс энэ удаа хэлэхгүй. Зохион байгуулагч гэх таван хүнийг саатуулсан. Дөрөв нь хятад, нэг нь монгол хүн байгаа" гэж мэдэгдсэн юм.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.