БАРИВЧЛАГДСАН 1000 ОРЧИМ ХЯТАДУУДЫН ТОЛГОЙЛОГЧДЫГ ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДЛААС БАРИВЧИЛЖЭЭ


Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтран өнгөрсөн шөнө буюу 2019 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион", зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас саатуулах ажиллагааг зохион байгуулж байна.

Дээрх хэргийн талаар албаны эх сурвалжуудаас хамгийн түрүүнд Засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн албаны дарга Ц.Ганзориг " Тагнуулын болон Цагдаагийн Ерөнхий газар ажиллаж байна. Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй. Цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн тул прокурорын хяналт дор ажиллагаа явагдаж байна" гэж мэдэгдсэн.

Тэгвэл дээрх хятад иргэдийг удирдан, зохион байгуулж байсан байж болзошгүй БНХАУ-ын найман иргэнийг Шангри-Ла зочид буудлаас ТЕГ-ын албан хаагчид болоод Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид баривчилсан байна. 

Улмаар хууль хяналтын байгууллагынханы ажиллагааны үр дүнд хамгийн сүүлийн мэдээллээр урд шөнө нийтдээ 750 гаруй хятад иргэнийг баривчилжээ.

Ажиллагааны хүрээнд 10 мянга орчим Монголын үүрэн холбооны операторуудын дугаар байсан гэдгийг албаныхан тодотгож байна. Тэд монгол сим карт бүхий үүрэн холбооны  дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компютер хэрэглэн байсныг шалгалтын явцад хураажээ. Түүнчлэн Хятад иргэдийг саатуулах үеэр тэдний байрлаж байсан газраас их хэмжээний америк доллар гарч ирснийг эд мөрийн баримтаар хураан авсан гэж зарим мэдээллийн хэрэгслүүд онцолжээ

АРДЧИЛАЛ.МН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.