ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЁР ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО


ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.10.29/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ танилцууллаа.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө Б.Амархүүг хар тамхи хэрэглэж байхад нь саатуулсан. Түүнийг өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь барьж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан ба Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Шүүх хурал 14:00 цагаас эхэлсэн. Түүний Хорих 461-р ангиас шууд Шүүхийн танхимд ирж байгаа гэх албан бус мэдээлэл байсан ч Б.Амархүү таксигаар шүүхийн гадна хүргүүлж ирсэн юм. Эндээс түүнийг батлан даалтад гаргасан байсныг хэвлэлийнхэн олж мэдсэн бөгөөд  есдүгээр сарын 20-нд баривчлагдаж, саатуулагдсан Б.Амархүү сүүлийн 11 хоногийн хугацаанд Батлан даалтад гарсан байсныг эх сурвалж батлав. Тодруулбал, 2019.10.18-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас түүнийг хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах шийдвэрийг давхар гаргасан байжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хоёр цаг гаруй хугацаанд хэлэлцсэний эцэст 16:12 цагт шийдвэрээ гаргаж, ХОЁР ЖИЛ хугацаатай хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.