Д.ТОГТОХСҮРЭН: АТГ-ТАЙ УТСААР ХОЛБОГДОЖ АСУУХАД, ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ҮГҮЙСГЭСЭН ХАРИУ ӨГСӨН


УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг авлигын хэргээр АТГ шалгаж байгаа мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээлж эхэлсэн.

Тодруулбал, Д.Тогтохсүрэн нь 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэдгийг авлига өгсөн иргэн илчлэн, АТГ-т ханджээ. Авлига авсныхаа дараа тухайн иргэнд олон төрлөөр дарамт үзүүлж байсан ба энэ хэрэгт Өвөрхангай аймгийн өнөөгийн Засаг дарга Г.Ганболд, ЗДТГ-ын Ерөнхий санхүүч Ч.Болормаа нар оролцсон болохыг мөн шалгуулахаар баримтаар хавсаргасан гэх мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл, Уг мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулжээ.

Тэрбээр "Энэ тухай мэдээллийг харлаа. Энэ дагуу АТГ-тай утсаар холбогдож асуухад, дээрх мэдээллийг үгүйсгэсэн хариу өгсөн. Нэгдүгээрт, би шалгагдаж байгаа асуудал байхгүй. Хоёрдугаарт, би аймгийн Засаг дарга хийж байх хугацаандаа хэн нэгнээс авлига авсан асуудал огт байхгүй. Миний нэр хүндэд халдсан ийм мэдээлэл гаргасанд харамсаж байна. Уг нь мэдээллийг гаргахаасаа өмнө шалгадаг газраас нь асуусан бол олон нийтэд зөв мэдээлэл өгөх байсан болов уу” гэсэн хариултыг өгчээ.

АРДЧИЛАЛ.МН

 

 

twitter share 2
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-11-02 ip: 66.181.161.10

    За авсанг чинь задаргаатай нь хэлж өгч чадна шүү

  2. 2019-10-28 ip: 202.9.43.185

    за наад муу чинь ёстой нэг улаан авлигач гэсэн шүү, өвөрхангайнхан тэгэх юм. сонгуульд өрсөлдөх гээд баахан компанийн захирлуудаас хандив нэрээр мөнгө салгасан гэдэг . одоо гэмгүй царайлчихаад сууж байна. бас дахин сонгогдох гээд л. засаг дарга байхад нь шалгаж эхлүүт бузар хэргээ нуужу амжсан банзай гэнэ лээ