СЗХ-НЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ


УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг /2019.10.23/ хүлээн авч уулзаж, ажлын хариуцлага алдсан учир хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн.

Ингэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар СЗХ-ны даргад хандаж "Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбарт өсөлттэй, дэвшилт гарсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Гэхдээ бид саарал жагсаалтад орсон. Хариуцлага алдсан, улс орны өмнө тулгамдсан асуудал үүссэн учраас Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцно" гэж хэлсэн.

Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад ирүүлжээ.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад үгүйсгээгүй аж. Тиймээс ирэх долоо хоногоос Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх аж.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.