МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН, СЗХ-НЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО


УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг өнөөдөр /2019.10.23/ хүлээн авч уулзаж, ажлын хариуцлага алдсан учир хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэв.

Тэрбээр үдээс өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг дуудаж уулзсан байна. Энэ үеэр түүнд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн гэдгээ тодотголоо.

Тиймээс дөнгөж сая Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр өнгөрсөн хугацаанд УИХ-аас өгсөн үүрэг даалгавар, ажлын хэсгийн шалгалтын үр дүнд хийсэн ажлын тайланг нь сонссоны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбарт өсөлттэй, дэвшилт гарсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Гэхдээ бид саарал жагсаалтад орсон. Хариуцлага алдсан, улс орны өмнө тулгамдсан асуудал үүссэн учраас Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцно" гэлээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.