МОНГОЛЫН УИХ-ЫН ГИШҮҮД “ДЭЛХИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭН”-Д МАНЛАЙЛЖЭЭ


ОХУ-ын Төрийн Дум дэлхийн парламентын гишүүдийг хамруулан жил бүр уламжлал болгон шатрын нөхөрсөг тэмцээн, уулзалт зохион байгуулдаг.

Арав дахь жилдээ болсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг нар амжилттай оролцсон байна. Дэлхийн олон орны 100 орчим парламентын гишүүд оролцсон тэмцээнээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрэгтэй ангилалдаа тавдугаар байр эзэлжээ.

Б.Саранчимэг эмэгтэй гишүүдийг тэргүүлж, эрэгтэй шатарчидтай өрсөлдөн 11 дүгээр байранд шалгарсан байна.

Уг тэмцээнд шатрын олон удаагийн дэлхийн аварга, их мастер, ОХУ-ын Төрийн Думын гишүүн А.Карпов нарын зэрэг, цолтой мэргэжлийн шатарчид мөн оролцжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.