"ШИНЭЧЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН" ГЭГЧИЙГ ТОЛГОЙЛОГЧ П.ГАЛИНДЭВ НАР АН-ЫН ГИШҮҮД БИШ ГЭВ


АН-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд: Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөнийн тэргүүн гэх П.Галиндэв нь 2019 оны 10 дугаар  сарын 23-ны өдөр мэдэгдэл хийж, Ардчилсан Намын дарга С.Эрдэнийг дахин гүтгэлээ. Тэрээр удаа дараа баримт нотолгоогүй, гүтгэлэг доромжлолын шинжтэй мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацах, ярилцлага өгөх зэргээр тараасан бөгөөд эдгээр үйлдэлд нь Ардчилсан намаас 2019 оны 9 дүгээр  сарын 17-нд Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд гомдол гаргасны дагуу хэрэг үүсэн шалгагдаж байгаа болно.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нь анх удаа намын бүх шатны гишүүдийн олонхийн саналаар дүрмийн дагуу сонгогдсон дарга бөгөөд намын даргын нэр хүндийг гутаах, намын удирдлагыг хүчгүйдүүлэх зорилго бүхий аливаа явцуу санаархалыг эрс буруутгаж байгаагаа намын гишүүд дэмжигчид илэрхийлсээр байна. Тодорхой ашиг сонирхлоо тулгах, дэмжлэг авахгүй бол хэвлэлээр гүтгэх явуургүй аргаа зогсоохыг иргэн П.Галиндэвээс шаардаж байна.

Түүнчлэн П.Галиндив нь Ардчилсан намын гишүүн биш, намын гишүүдийн албан ёсны бүртгэлд бүртгэлгүй байна. Иймд Ардчилсан намаас дүрмийн дагуу сонгогдсон дарга , намын гишүүн биш өөрсдийгөө шинэчлэгчид гэж нэрлэсэн албан ёсны бус байгууллагын төлөөлөлтэй мэтгэлцэх шаардлагагүйг үүгээр мэдэгдэж байна.

Ардчилсан намын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.