МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ


Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон тухай албан бус мэдээллүүд өнгөрсөн өдрүүдэд олны анхаарлын төвд байв. Үүнтэй холбогдуулан Монголбанк дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улс хийсэн ажлаараа ФАТФ-ын саарал жагсаалтад орохооргүй байгаа” гэх мэдээллийг өгч байв.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын фэйсбүүк хуудаснаа “ФАТФ манай улсыг саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах нь. Түүнд Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ. “Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдэлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа аж. Улмаар нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болж байна гэсэн мэдээ авлаа” хэмээн бичжээ.
 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.