УЛААНБААТАРТ 9-11 ГРАДУС ДУЛААН


Малчидтээвэрчидтариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2019 оны 10 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэйХур тунадас орохгүйСалхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус хүйтэн, харьцангуй чийг 22 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.