УРВАГЧИЙГ УРВАГЧ ГЭНЭ. ХАРИН УРВАГЧТАЙ СҮЛБЭЛДСЭН ЕРӨНХИЙ САЙДЫГ ХЭН ГЭХ ВЭ?!


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсад айлчлал хийгээд ирсэн. Тэгвэл ерөнхий сайдын айлчлалын хүрээнд сонин содон үйл явдал, уулзалтууд болоод өнгөрчээ. Тодруулбал, мөнөөх “шударга” гэгдэх У.Хүрэлсүх Казахстанд айлчлал хийх хугацаандаа хэд хэдэн хүмүүстэй нууц уулзалт хийжээ.

Ингэхдээ одоогоос таван жилийн Монгол Улсаас оргон зайлж, Казахстаны тагнуулч болсон хэмээгдэж буй, цагтаа УИХ-д Баян-Өлгийгөөс хоёр ч удаа сонгогдож байсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга хүртэл дэвшиж, дараа нь ХХЕГ-ын дэд дарга болж, Бригадын генерал цол хүртсэн. Мөн Монгол Улсын цэргийн шинжлэх ухааны  доктор, профессор цолтой мандаж явсан урвагч гэгдэх Х.Жекейтэй дотночлон уулзаж, хотын дарга С.Амарсайханы хамт зураг хөргөө татуулаад амжжээ.

Харин тэдний ийн дотночилж, хамт зураг хөргөө татуулсан явдлыг олон нийт ихэд гайхшран дургүйцэж, сонин хэвлэлд онцолж эхэлжээ. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстанд очмогцоо хөлөө хугалчих гээд гүйж очин хүндэтгэж гар барьж, тал засаж, найр тавьсан Х.Жекей нь Монгол улсаас урвасан урвагч билээ.

Сануулбал, 2018 оны гуравдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч Х.Баттулга “… Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг хураан авсугай” гэсэн зарлигийг гаргасан юм. Шалтгааныг сөхвөл, Х.Жекей нь Монголоос гарч Казахстан Улсын Хилийн тагнуулын албанд өндөр алба хашиж байгаа гэх мэдээлэл ч цацагдаж байлаа. Тэрийг ч батлах шиг мөнөөх Монголын генерал асан Х.Жекей 2018 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдсан Шанхайн хамтын нөхөрлөлийн орнуудын уулзалтад Казакстаныг төлөөлөн оролцсоноор батлагдсан. Ингэхдээ Х.Жекей нь Казакстан улсын генералын мөрдөстэй хувцастай сууж буй бичлэг нь ОХУ-ын ОРТ телевизийн дуранд өртсөн нь түүнийг Казахстаны талд өндөр албанд сууж буйг нь нотлосон билээ.

Image result for жекей

Харин Ерөнхийлөгчийн зарлигийн дараа Х.Жекей “Монголын ард түмэнд” гэх захидал илгээж байв. Түүндээ тэрбээр “…Намайг “Тагнуул байсан, эх орноос урвасан урвагч” гэжээ. Манай нүүдэлчин ард түмэнд “усыг уусан худаг руугаа бүү нулим" гэдгийн адил Монгол Улсаас Казахстанд шилжин суурьшиж амьдарч байгаа олон мянган түмнээс нэг ч тийм асуудал байхгүй бөгөөд цаашдаа ч тийм бөлгөө.

Учир нь хоёр улсын хооронд дайсагналцах үзэл бодол, улс төрийн хувьд зөрчилдөөн асуудал байхгүй гэдэг нь ойлгомжтой юмаа. Тиймээс энэ бол дэндүү гүтгэлэг “миф" улстөржилт болон бусад шалтгаантай “үлгэр" мөн.  Та бүгд мэдэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хуулийн заалтын дагуу “иргэнээс гарсан тул" надад олгосон “Бригадын генерал" цол хураагдсан тухай зарлиг гарсан. Хууль бол хууль, үүнд би харамсахгүй” гэсэн арьсаа хамгаалсан мэдэгдэл хийсэн байдаг.

Гэвч Х.Жекей нь Монголчуудын хувьд Урвагч нэртэй хоцорсон. Учир нь Монгол Улсын нууцтай хамааралтай алба хашиж байгаад гэнэтхэн усанд хаясан чулуу мэт алга болж Казахстанд очсон Х.Жекейг урвагч гэхээс өөр хэн гэх вэ. Тэгээд ч Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигдаж Бригадын генерал цолыг нь хураасан явдал бол Х.Жекейг “урвагч” гэдгийг нь нотлосон хэрэг юм.

Гэтэл Монголоос урвасан тэрхүү урвагчтай манай Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хотын дарга С.Амарсайхан нар хүзүү сээрээрээ холбогдчихсон яваа нь ихэд сонирхол татаж эхэллээ. Хууль ёсоор бол урвагчтай уулзаж, найрсаг харилцаа тогтоож яваа эдгээр улс төрчид сэжигтнүүд байлтай.

Урвагчийг урвагч л гэнэ. Харин урвагчтай уулзаж, сүлбээ тогтоосон Ерөнхий сайдыг хэн гэх вэ?!

ZASGIINMEDEE.MN

 

 

 

 

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-10-16 ip: 103.10.22.143

    HURELSUH .ERUNHII .SAIDDAA .talarhaj .bna