ИРГЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ “АЙГААД ТҮЛЭХГҮЙ БАЙГАА” ТУХАЙГАА УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ УЧИРЛАЖЭЭ


УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.10.13/ Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны шахмал түлш түлж буй айл өрхүүдээр орж мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, шахмал түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонсчээ.

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулсан мэдээлэлдээ 10-р сарын 2-13-ны хооронд нийтдээ 129 өрхийн 267 хүн угаарын улмаас эмнэлэгт хандсан ч өнөөдрийн байдлаар  хүндэрсэн хүн байхгүй. Холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж,иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна гэж дуулгасан юм. 

Харин  нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар урьд шөнө буюу 2019.10.12-ны өглөөний 06:00 цагаас 2019.10.13-ны өглөөний 06:00 цаг хүртэл 15 өрхийн 37 иргэн эрүүл мэндийн байгууллагууддаа хандсан. Эдгээр иргэдээс 20 хүнд гэрээр зөвлөгөө мэдээлэл өгсөн. Зөвлөгөө мэдээлэл авч, эмчилгээ хийлгэж байгаа иргэд  дүүргийн болон өрхийн эмнэлгийн байнгын  хяналтад байна гэжээ.

Үүний дараа Г.Занданшатар СХД-ийн 22-р хорооны иргэн Д.Энхзаяагийнд очсон байна. Энэ айл өнгөрсөн жил 5 портер нүүрс түлсэн гэнэ. Энэ жил сайжруулсан түлшинд шилжсэн учир хэмнэлт гарна гэж найдаж байна гэжээ. Сайжруулсан түлш илчийн хувьд сайн байгааг дуулгалаад, Д.Энхзаяагийн гэргий М.Майра хурдан шаталттай, үнс их байгаа тухай дурдаж, хэрхэн зөв хэрэглэх талаар мэргэжлийн хүнээс лавлаж байжээ. 

БИЧЛЭГ:

twitter share 2
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-10-19 ip: 103.212.116.123

    Azragnii nokhoi shig l ymnuud ywdii Ene darga nar Yun Ch surtei ym

  2. 2019-10-19 ip: 203.169.48.34

    Uns ihtei bna.Argaltai adil hurdan ulaagaad huhruud nam huh uhs uldeh um bna.Uner ni neg bish ee.Sonin unertei um bna daa.Huheriin aguulamj ihtei um uu daa.Ene ni hor shuu dee.Uhehgui havar uzeh umsan...