ӨНГӨРСӨН ШӨНӨ 27 ИРГЭН УГААРТАЖ, ДУУДЛАГА ӨГЧЭЭ


Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод Цайз 16 хорооллын гэр хороололд нэг айлын зургаан хүн угаартаж үүрээр эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал 2,6,15 настай гурван хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд гурван том хүний нэг нь биеийн байдал нь хэвийн бус учир Хордлогын төвд эмчлүүлж байна. Харин хүүхдүүдийн ээж аав нь эмчилгээ бичүүлээд гарсан байна. Энэ нь цагдаагийн дуудлага мэдээлэлд бүртгэгдээгүй байна.

Харин цагдаагийн 102-р утсанд өнгөрсөн шөнө нийтдээ 27 иргэн угаартлаа гэсэн дуудлага өгчээ.

Тодруулбал БЗД-ийн 5 - р хороонд нэг, 22 р хороонд тав 28 р хороонд нэг СХД-ийн 5-р хороонд гурав 3 р хороонд гурав, 22-р хороонд нэг 1-р хороонд дөрөв 25-р хороонд нэг 28-р хороонд гурав 25-р хороонд хоёр ХУД-ын 7 хороонд нэг ЧД ийн 7-р хороонд нэг 16-р хороонд нэг хүн тус тус угаартсан хэмээн дуудлага өгч, эмнэлэгт хүргэгджээ.

Ардчилал.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.