У.ХҮРЭЛСҮХ, С.АМАРСАЙХАН НАРЫН БАЛГИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 7.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАЛРУУЛАХ НЬ


Агаарын бохирдлыг бууруулах ганц дорвитой ажил хийж байна хэмээн өөрсдийгөө дөвийлгөж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нарын балгийг нууж, нүүрийг нь улалзуулахгүйн тулд дахиад л иргэд халаасаа тэмтрэх болох нь.

Учир нь энэ сарын 4-нөөс өчигдрийг хүртэл 120 гаруй хүн “шидэт” түлшинд нь угаартаж, зургаан хүн алтан амиа өргөлөө. Өөрсдийнх нь тооцоо судалгаагүй ажлынх нь үр дүн хэд хэдэн хүний аминд хүрээд эхлэхэд насаараа гэр хороололд амьдарч, хэнээр ч заалгахгүй галаа түлж суусан энгийн иргэд гэнэт буруудаж, галаа түлж чаддаггүй нэр зүүн, үхсэний хохь болоод үлдсэн.

Гэтэл тэд дахиад л нэр, нүүрээ хамгаалах гэж угаарын хий мэдрэгч гэх зүйлийг айл бүрт суурилуулахаар болчихлоо. Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган өрх бүрт үнэгүй тараах юм гэнэ. Нэг төхөөрөмжийн үнэ дунджаар 30-40 орчим мянган төгрөг гэнэ.

Ингээд бодохоор нийт 7.8 тэрбум төгрөг дахиад л зарцуулах нь. Гэтэл энэ нь татвар төлөгчдийн халаасаа шавхан байж төлдөг татвар гэдгийг тэд хэзээ тооцоолж сурах вэ. Сайн, сайхан ажил эхлүүлж байна гээд “утаагүй” түлш гэгчийг үйлдвэрлэхийн тулд 190 тэрбум төгрөг цацсан. Гэтэл нөгөө “утаагүй” түлш нь гэнэт угаар гэгч зүйлийг гаргадаг гэдгийг хүний алтан амин дээр туршиж үзээд, “Угаар мэдрэгч тараачихаар асуудал шийдэгдчихнэ” хэмээн хэнэг ч үгүй иргэдийн халаасыг гөвөөд сууж байх юм. Увайгүй, тооцоогүй ажил эхлүүлж, иргэдийнхээ амиар туг тахиж, араас нь хэнэг ч үгүй хэдэн тэрбумаар цацаад суудаг энэ байдал хэдий болтол үргэлжлэх вэ дарга нараа ...

Ж.Уянга  XOT.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.