СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ААВ ХҮҮ ХОЁР УГААРТАЖ, ААВ НЬ НАС БАРЖ ХҮҮ НЬ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ


“Тавантолгой түлш ХХК”-ийн сайжруулсан шахмал түлшинд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтэд хүрч эхэлснээр иргэд айдас, бухимдалтай байгаагаа цахим хуудсаараа дамжуулан хүргэсээр байна. Харин албаныхан шахмал түшнээс хордох боломжгүй иргэд өөрсдөө буруу галлагаа хийсэн нь нас барах шалтгаан болсон хэмээн мэдээлж буй нь иргэдийг төөрөгдөлд хүргээд байгаа юм.

Угаартаж нас барсан гэх мэдээлэл өдөр бүр цагдаагийн байгууллагад ирж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна.

Харин аравдугаар сарын 4-6 өдрүүдэд 61 айл өрхийн, 122 иргэн угаарт өртөж, тэдгээрийн 56 иргэн хүлээн авах тасгаар эмчлүүлж, 39 иргэн зөвлөгөө авч, 11 иргэн хэвтэн эмчлүүлж, 6 иргэн харамсалтайгаар амиа алдсан гэх мэдээлэл байгаа юм.

Харамсалтай нь угаартаж нас барсан гэх мэдээлэл тасрахгүй хэвээр байна. Тодруулбал,  өчигдөр орой буюу энэ сарын 8-ны өдрийн 07 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 62 настай эрэгтэй угаарын хийнд хордож нас баржээ. Түүний хүү 25 нас эрэгтэй Г нь угаартсан байж болзошгүй байдалтайгаар Цэргийн нэгдсэн Эмнэлэгт одоо хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Аав хүү хоёр гэртээ гал түлж угаарын хийнд хордсон гэх  хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст нь шалгаж байна.

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-10-15 ip: 122.201.22.141

    Huursee borluulah gsn Sanaa yvaad baigaan bishuu uunig hen hisnig oloh heregtei tuuhi nuursni borluultand Saad bolno gj l dald Sanaa hot urshig yvaad baigaan bishuu